• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
    • Санал хүсэлт
      Хүлээж авсан

      ОРОН НУТГИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ОРОН НУТГИЙН САНГИЙН ЖУРАМ-Д САНАЛ АВЧ БАЙНА.: ОРОН НУТГИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ОРОН НУТГИЙН САНГИЙН ЖУРАМ / төсөл / Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь заалтууд нь энэхүү журмын зохицуулалтын эрх зүйн үндэслэл болно. 1.2.Орон нутгийн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий төсвийн бус хөрөнгөөс бүрдсэн, орон нутгийн хөрөнгийг төлөвлөх, бүрдүүлэх, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тооцох, түүнд хяналт тавихад энэхүү журмыг мөрдөнө. 1.3.Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих, урьдчилан төлөвлөн нарийвчлан тооцож төсөвт тусгах боломжгүй хүчин зүйлээс шалтгаалан төсвийн жилийн явцад шаардагдаж болзошгүй төсвийн зардлыг нөхөн санхүүжүүлэх, төсвийн бус орлогын эх үүсвэрийг санаачлан бүрдүүлэхэд Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих сан /цаашид “Орон нутгийн сан” гэх/-гийн зорилго оршино. Хоёр.Орон нутгийн сангийн эх үүсвэр 2.1 .Орон нутгийн сангийн орлого нь дараахь эх үүсвэрүүдээс бүрдэнэ: 2.1.1.Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн бүх төрлийн хандив, тусламж; 2.1.2.Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани, аж ахуйн нэгжүүдээс нийгмийн хариуцлагын хүрээнд олгох санхүүжилт, мөнгөн ба мөнгөн бус тусламж; 2.1.3.Орон нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа компани, аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу олгож буй санхүүгийн дэмжлэг; Гурав. Орон нутгийн үйл ажиллагааг дэмжих сангийн төлөвлөлт, зориулалт 3.1. Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй, санхүүгийн эх үүсвэр дутмаг байгаа дор дурдсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан төлөвлөнө.Үүнд: 3.1.1. Боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийх, шаардлагатай машин тоног төхөөрөмж худалдан авах зардал 3.1.2.Орон нутгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлэх; 3.1.3.3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг санхүүжүүлэх; 3.1.4 Тэгш ой тохиож байгаа байгууллагуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх; 3.1.5.Орон нутагт нэн шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд сургалтын төлбөрийг санхүүжүүлэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж амьдрахад шаардагдах дэмжлэг үзүүлэх; 3.1.6. Аймаг, орон нутгийн нэрийг тив, дэлхий, улсын хэмжээнд гаргасан иргэдийг шагнах, урамшуулах, хүндэтгэл үзүүлэх; 3.1.7. Төрөл бүрийн нэрэмжит спорт, урлагийн уралдаан тэмцээн, тоглолт зохион байгуулах; 3.1.8.Түрээсийн болон орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх; 3.2.Орон нутгийн сангийн орлогын хэмжээг энэхүү журмыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар нийт дүнгээр нь орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгон батална. Дөрөв. Орон нутгийн сангаас хөрөнгө зарцуулах шийдвэр 4.1.Орон нутгийн сангаас хөрөнгө зарцуулахдаа тухайн шатны Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн захирамж гарган шийдвэрлэнэ. 4.2.Орон нутгийн сангаас хөрөнгө гаргах тухай шийдвэрт заагдсан хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн орон нутгийн төсөвт батлагдсан орон нутгийн сангийн нийт дүнгээс хэтрэхгүй байна. 4.3. Орон нутгийн сан нь арилжааны банкинд тусгай зориулалтын данстай байж болно. 4.4 Сангийн 1-р гарын үсгийг аймгийн Засаг дарга, 2-р гарын үсгийг төсвийн Ерөнхий нягтлан бодогч зурна. Тав. Орон нутгийн санг санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тооцох 5.1.Орон нутгийн сангаас зардал гаргах шаардлага гарсан нөхцөлд төсөл, арга хэмжээг санаачилсан, хариуцан гүйцэтгэх байгууллага, ажилтан нь холбогдох төсөл, төлөвлөгөө, төсвийг зардлын зүйлээр хийсэн дэлгэрэнгүй тооцоог тухайн шатны Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлнэ. 5.2.Санхүү, төрийн сангийн хэлтэс нь ирүүлсэн төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, журам болон тухайн үеийн зах зээлийн үнэ ханштай нийцэж байгаа эсэх, уг арга хэмжээ, төсөлд орон нутгийн сангаас хөрөнгө гаргах зайлшгүй шаардлагатай эсэхийг хянан үзэж, холбогдох газар, хэлтсээс санал авч хянуулан Засаг даргын зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлж захирамж гаргуулна. 5.3.3асаг даргын захирамжийг үндэслэн Санхүү, төрийн сангийн хэлтэс санхүүжилтийг олгоно. Санхүүжилтийг уг төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн онцлог, үе шатны ажлын гүйцэтгэлтэй уялдуулан бүрэн болон хэсэгчлэн олгож болно. 5.4. Тухайн төсөл, арга хэмжээг хариуцан гүйцэтгэж байгаа байгууллага, ажилтан хөрөнгийн зарцуулалтын тайланг уг арга хэмжээг хэрэгжүүлж дууссанаас хойш 15 хоногийн дотор гаргаж, тухайн шатны Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлнэ. 5.5.3ардлын тайланг уг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, төсөвтэй зэргэцүүлэн гаргаж, байгууллагын дарга, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байхаас гадна үндсэн баримтын нэг хувийг хавсаргана. 5.6.Орон нутгийн сангийн эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хариуцан гүйцэтгэж байгаа байгууллага нь зардлыг зохих шийдвэрт заасан хэмжээнээс хэтрүүлсэн тохиолдолд тухайн төрийн сангаас нэмэлт санхүүжилт олгохгүй, харин хэмнэлт гарсан бол төсвийн холбогдох дансанд эргүүлэн шилжүүлнэ. Зургаа.Тайлагнал, ил тод байдал, хяналт 6.1.Орон нутгийн сангийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарсан сард нь нэгтгэн олон нийтэд нээлттэй тайлагнаж, Шилэн дансны тухай хуульд заасан журмын дагуу байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ. 6.2.Орон нутгийн сангийн зарцуулалтын жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргуулан тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнана. б.З.Орон нутгийн сангийн жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш 15-20 хоногийн дотор байгууллагын шилэн данс, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ. 6.4. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс орон нутгийн сангийн зарцуулалтад хяналт тавьж, зардлын гүйцэтгэл, эх үүсвэрийн үлдэгдлийн мэдээг тооцон гаргаж, дүнг хагас, бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад танилцуулна. 6.5. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан журмын дагуу тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шалгалт хийнэ. 6.6. Төсвийн ерөнхийлөн захирагч нь орон нутгийн үйл ажиллагааг дэмжих сангийн санхүүжилтээр тухайн салбарт хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавина. 6.7. Орон нутгийн сангийн гүйцэтгэлд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүх төрлийн боломжит аргаар хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлнэ. Долоо. Бусад зүйл 7.1.Орон нутгийн сангаас олгосон хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно. 7.2.3ориулалт бусаар зарцуулсан тохиолдолд тухайн байгууллага төсөвт байгууллага бол батлагдсан төсвөөс нь суутган тооцож, аж ахуйн байгууллага бол тухайн байгууллагын харилцах данснаас үл маргалдах журмаар нөхөн төлүүлэх асуудлыг ажил гүйцэтгэгч, захиалагч байгууллагын хоорондын гэрээ, хэлцэлд тусгасан байна. 7.3.Орон нутгийн сангаас эх үүсвэрийг нь гарган санхүүжүүлж байгаа арга хэмжээ, төслийг хэрэгжүүлэхдээ бараа, материал, ажил, үйлчилгээг тухайн үеийн зах зээлийн үнэ, ханшаас дээгүүр бэлтгэсэн буюу гүйцэтгэсэн, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, үр ашиггүй зардал гаргасан зэргээр хөрөнгийн ашиглалтад зүй бусаар хандсан тохиолдолд тухайн төсөл, арга хэмжээг хариуцсан төсвийн захирагч, нягтлан бодогч нарт зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна. Хэрэв уг асуудал нь авлига, ашиг сонирхлын зөрчил болон эрүүгийн шинжтэй байвал хууль, хяналтын байгууллагад шилжүүлнэ. ------- 00 -------

      2022-05-13 11:40:27   

    • Санал хүсэлт
      Шийдвэрлэсэн

      Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс: Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарт өөрчлөх оруулах талаар таны бодол:

      Хариулт: Хэвээр үлдээх Сунгах Цагийн хязгаарлалтгүй болгох

      2022-03-24 09:27:07   

    • Санал хүсэлт
      Шийдвэрлэсэн

      Ганбаяр: Амжилт хүсье.

      Хариулт:

      2021-08-09 10:26:20    103.242.47.54

  • Өргөдөл, гомдол