• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Хэлтсийн зорилго , чиг үүрэг

1.1 Хэлтэс нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол улсын хууль, төр засгийн  тогтоол,аймгийн Засаг дарга, тамгын газар, холбогдох яам, харьяа газрын тушаал шийдвэрүүдийг удирдлага болгоно

     1.2 Хэлтэс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

     1.2.1 Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь аймгийн төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хуваарилалт, төрийн сангийн зарлага санхүүжилтийг гүйцэтгэх, төсөв санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ үнэлгээ хийх,  татварын орлогын төлөвлөлт, татвар хураалтын ажлыг зохион байгуулах, хөрөнгө оруулалтын санхүүжилтыг гүйцэтгэх, төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, Засаг даргын дэргэдэх агентлагуудын төсвийн гүйцэтгэлд Засгийн газрын удирдлага мэдээллийн системээр байнгын хяналт тавих,  орон нутгийн өмчийн бодлогын хэрэгжилтэнд хяналт тавих удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

     1.2.2 Хэлтэс нь сумдын төсвийн төсөл, орон нутгийн төсвийн байгууллагуудын төсвийн төсөл, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын төсөл, орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг төсвийн төлөвлөлтийн мэдээллийн системээр боловсруулан нэгтгэж, Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлэн, Сангийн яаманд хянуулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулна.

     1.2.3 Хэлтэс нь төсөвт байгууллагуудын мөнгөн хөрөнгийн урсгал, санхүүгийн үр дүнд тавих хяналт болон төсвийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, төсөв санхүүгийн иж бүрэн мэдээллээр хэрэглэгчдийг цаг хугацаанд нь хангах, төсвийн төлбөр тооцоог Төрийн сангийн системээр дамжуулж шуурхай гүйцэтгэх, бүх төрлийн санхүүжилтийг хийх, ААН болон төсөвт байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг нэвтрүүлэн хэрэгжүүлэх ажлыг эрхэлнэ.

     1.2.4 Аймгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, түүнийг шуурхай бүрдүүлэх, төсвийн зарлагыг батлагдсан хөтөлбөр, арга хэмжээ, эдийн засгийн ангилалын дагуу төлөвлөх, төсвийг арвилан хэмнэлттэй үр ашигтай зарцуулах, зарцуулалтанд хяналт тавих ажлыг зохион байгуулна.

     1.2.5 Аймгийн харьяа байгууллагууд болон агентлагуудтай  төсвийн тухай хууль болон төрийн сангийн журмын дагуу харилцаж төсөв санхүүгийн талаар тэдгээрийн өмнө тавигдсан бодлогыг хэрэгжүүлэх, биелүүлэхэд нь хяналт тавьж, үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулна.

     1.2.6 Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлан тэнцэл, хөрөнгийн тооллого тооцооны ажлыг шалган зааварлах, хянах, аж ахуйн нэгж, байгууллага, хүмүүсийн хооронд үүссэн өр, авлагыг барагдуулах, төсвийн өр, авлага үүсгэхгүй байх арга хэмжээ авна.

     1.2.7 Төрийн сангаар үйлчлүүлэгч байгууллагын төсвийн хэрэгжилтийг оновчтой зохион байгуулж, тэнцлийг хангах, төсөв түүний хэрэгжилтийн нягт уялдааг хангах замаар санхүүгийн хяналтыг сайжруулах.

     1.2.8 Төрийн сангийн системээр улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын санхүүжилтийг холбогдох баримтыг үндэслэн санхүүжүүлэх ажлыг хэрэгжүүлэх.

     1.2.9 Төрийн сангийн дотоод хяналтыг журмын дагуу сумдын болон төрийн сангаар үйлчлүүлэгч төсөвт байгууллагад тавьж, арга зүйгээр хангаж ажиллана.

     1.2.10 Төрийн сангийн дотоод хяналтаар Шилэн дансны хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж, тайлагнаж ажиллана.

     1.2.11 Төсвийн орлого, санхүүгийн дэмжлэг, тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийн сар улирлын хуваарийг нэгтгэн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр батлуулан, төсвийн төлөвлөлтийн системд оруулан, зарцуулалтын эрхийг нээж, гүйцэтгэлийг хангуулан ажиллана.

     1.2.12 Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа банк бус санхүүгийн байгууллагууд, хөрөнгийн үнэлгээ, санхүүгийн аудит, үнэт цаасны үйл ажиллагаа, арилжааны даатгалын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

     1.2.13 Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд төсөв, санхүүгийн талаар дэвшүүлсэн зорилт болон бодлого чиглэл, төсөл боловсруулах ажлыг зохион байгуулна.

     1.2.14 Аймгийн төсвийн улирал бүрийн гүйцэтгэлийг ИТХТ-ийн хуралдаанд мэдээлэх, жил бүрийн гүйцэтгэлийг ИТХ-ын хуралдаанаар батламжлуулах ажлыг зохион байгуулна.

 

ОВОГ НЭР

АЛБАН ТУШААЛ

ХОЛБОО БАРИХ

1

ЮБямбацогт

Хэлтсийн дарга

9901-3955

2

Ч.Цэцэгсүрэн

Төсвийн зарлага хариуцсан Ахлах мэргэжилтэн

9930-8362

3

Б.Одончимэг

Төсвийн ерөнхий Нягтлан бодогч

9912-3568

4

Н.Хорлоо

Төсвийн орлого хариуцсан мэргэжилтэн

9928-1300

5

Н.Оюун-Эрдэнэ

Бүртгэлийн мэргэжилтэн

9970-8338

6

Д.Бямбадулам

Төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн

9666-4441

7

Д.Энхжаргал

Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн

9199-9127

8

Л.Энхтүвшин

Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн

8802-3389

 

2022-05-17 16:14:18