• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭС

 

1.1. Хэлтсийн зорилт, чиг үүрэг

1.1.Хэлтэс нь аймгийн хэмжээнд хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт, барилга, хот байгуулалт, архитектур төлөвлөлт, дэд бүтэц, газрын харилцаа, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ, байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлал, мэдээллийн технологи, зам тээврийн чиглэлээр гарсан Монгол  улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, макро эдийн засгийн бодлогыг тодорхойлж, төлөвлөлтийг боловсронгуй болгон сайжруулах, салбар хооронд уялдааг бодлого, зохицуулалт, удирдлагаар ханган, сум орон нутгийн тогтвортой хөгжлийг ханган хэрэгжүүлэх, иргэд байгууллагад үзүүлэх үйлчилгээний хүртээмж чанарыг  дээшлүүлэх  зорилтыг  хэрэгжүүлнэ.

 

1.2. Хэлтэс нь дараах чиг  үүргийг хэрэгжүүлнэ.

1.2.1 Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр:

1.2.1.1.Аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, макро эдийн засгийн бодлогыг тодорхойлж, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны төлөвлөлтийг зохиож, аймгийн ИТХ-аар батлуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хангах, аймгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах, үр дүнг нэгтгэн тайлагнах, салбар хоорондын болон сум хоорондын хөгжлийн уялдааг хангах.

1.2.1.2.Сум орон нутгийн тогтвортой хөгжлийн чиглэлийг тодорхойлж, мэргэжил, арга зүй, удирдлага зохицуулалтаар ханган хэрэгжүүлэх. 

1.2.1.3.Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлон төлөвлөж, бодлого зохицуулалтаар ханган хэрэгжүүлэх.

1.2.1.4.Шинээр баригдах барилга байгууламж, хөрөнгө оруулалт, их засварын талаарх аймгийн хэмжээний бодлого боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх, улсын төвлөрсөн болон орон нутгийн хөгжлийн сан, байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын ажлын төлөвлөгөөг боловсруулж батлуулан, худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж, мэргэжил, арга зүй, бодлого зохицуулалтаар ханган, хяналт тавьж, үр дүнг тайлагнах,  

1.2.1.5.Орон нутгийн өмчийн болон төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг гарган, эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлж, түүнийг хэрэгжүүлэх бодлого зохицуулалтаар хангах, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хэмжээ, чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх.

1.2.1.6.Аймгийн Инновацийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж батлуулан хэрэгжүүлэх.

1.2.1.7.Аймаг, сумдын хөгжлийн индекс, засаглалын болон нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг  тооцож мониторинг үнэлгээ хийх, дүгнэлт, холбогдох тооцоо судалгааг гаргах.

 

1.2.2 Барилга, хот байгуулалт, архитектур төлөвлөлт, газрын харилцааны чиглэлээр:

1.2.2.1.Барилга, хот байгуулалт, архитектур төлөвлөлтийн талаарх аймгийн бодлогыг тодорхойлж, бодлого зохицуулалтаар ханган аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгуулан хэрэгжүүлэх.

1.2.2.2.Сумдын ерөнхий төлөвлөгөөг ээлж дараатайгаар хийлгэн батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил, арга зүй, бодлого зохицуулалтаар хангаж хэрэгжүүлэх.

1.2.2.3.Барилгын зураг төсөвт хяналт тавих, аймгийн төв болон сумын төвд орон сууцны хангамжийг нэмэгдүүлж орон сууц төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлт, гудамж зэрэг төслүүдийг хэрэгжүүлж, захиалагчийн хяналт тавьж, чанартай гүйцэтгүүлэх хүлээн авах, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, стандарт шаардлагыг хангуулах.

1.2.2.4.Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, газрын харилцааны талаарх аймгийн бодлогыг боловсруулан бодлого, зохицуулалтаар хангах. 

 

1.2.3 Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр:

1.2.3.1.Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр батлагдан гарсан хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг бодитой тооцож, үр дүнг сайжруулах, малын эрүүл мэнд, үржил селекц, бэлчээр ашиглалт, усан хангамж, газар тариалан, хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар баримтлах аймгийн бодлого боловсруулж, мэргэжил арга зүйгээр ханган, хяналт тавьж, үр дүнг тооцож, тайлагнах.

1.2.3.2.Салбарын чиглэлээр мэдээллийн санг боловсронгуй болгож шийдвэр гаргагчдыг бодит мэдээллээр хангах.

1.2.3.3.Хоршоодыг олон улсын стандартад нийцүүлэн чадавхижуулж, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган хэрэгжүүлэх

1.2.3.4.Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл, Үйлдвэржүүлэх төлөвлөгөө, ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлого, шийдвэрийг орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулж, үр дүнг тооцож тайлагнах.

1.2.3.5.Худалдаа, нийтийн хоолны газруудад стандартыг хангуулж, Хүнсний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай зэрэг холбогдох хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах бодлого зохицуулалтын арга хэмжээг авч, үр дүнг сайжруулах.

1.2.3.6.Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангах, мэдээллийн санг баяжуулж, удирдлагыг бодит мэдээллэээр хангах.

1.2.3.7.“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Тамхины хяналтын тухай” хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж, бодлого зохицуулалтаар хангах.

 

1.2.4 Байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр:

1.2.4.1.Байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр батлагдан гарсан хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах, орон нутгийн бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг бодитой тооцож, үр дүнг сайжруулах бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

1.2.4.2.Байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлалын салбарын мэдээллийн санг боловсронгуй болгож шийдвэр гаргагчдийг бодит мэдээллээр хангах.

1.2.4.3.Байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх аймгийн бодлого, шийдвэрийг  боловсруулж, хэрэгжилтийг хангах.

1.2.4.4.Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг бүрдүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

 

1.2.5 Дэд бүтцийн чиглэлээр:

1.2.5.1.Аймаг, сумдын инженерийн шугам сүлжээ, эрчим хүчний хэвийн найдвартай ажиллагааг хангах бодлого, зорилтыг тодорхойлж, зохицуулалтын арга хэмжээ авч, мэргэжил арга зүйгээр хангаж, үр дүнг тооцож тайлагнан ажиллах.

1.2.5.2.Дулааны станц байгуулахад захиалагчийн үүргийг хэрэгжүүлж, хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангаж ажиллах

1.2.5.3.Шинэ суурьшлын бүсүүдийг цахилгааны эх үүсвэрээр хангах бодлого зохицуулалтын арга хэмжээ авч, хэрэгжүүлэх.

1.2.5.4.Төв суурингийн усан хангамжийг нэмэгдүүлэх, сумдыг төвлөрсөн халаалттай болгох судалгаа тооцоог хийж, бодлого зохицуулалтаар ханган, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.

 

1.2 6. Мэдээллийн технологи, зам тээврийн үйлчилгээний чиглэлээр:

1.2.6.1.Аймгийн хэмжээнд “Цахим Монгол”, “Электрон засаглал” хөтөлбөрүүд, Мэдээлэл Харилцаа холбоо технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратегийн хэрэгжилтийг хангуулах.

1.2.6.2.Аймаг, сумдын ЗДТГ-ын компьютерийн дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээний хэвийн ажиллагааг хангах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах.

1.2.6.3.Зам тээврийн бодлого, шуудан харилцааны үйлчилгээний чанарт хяналт тавьж, бодлого зохицуулалтаар хангах.

1.2.6.4.Зам, барилгын ажлын зураг төсөл, хайгуулын ажлыг зохион байгуулж, төсөв зохиох, захиалагчийн хяналт тавих ажлын үр дүнг дээшлүүлэх бодлого зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

 

1.3 Хэлтэс нь дараах газар, хэлтэс, албыг бодлого, зохицуулалт, удирдлагаар хангаж ажиллана.

  1. Хүнс, Хөдөө аж ахуйн газар.

  2. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

  3. Байгаль орчин, аялал жуулчлалын газар

  4. Стандарт хэмжил зүйн хэлтэс

  5. Ус, цаг уур, орчны шинжилгээний алба

  6. Орон нутгийн өмчийн газар

  7. Төв шинэчлэл УТҮГ

     

 

Овог нэр

Албан тушаал

Холбоо барих

1

Д.Саран-Эрдэнэ

Хэлтсийн дарга бөгөөд аймгийн Ерөнхий эдийн засагч

9905-7657

2

А.Туяажаргал

Хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан Ахлах мэргэжилтэн

9990-9795

3

Ц.Баярмагнай

Барилга, хот байгуулалт, газрын харилцааны бодлого хариуцсан мэргэжилтэн

8865--0648

4

Б.Батболд

Хөдөө аж ахуйн салбарын бодлого хариуцсан мэргэжилтэн

8806-4592

5

 

Байгаль орчин, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн

 

6

П.Дэмчигжав

Эрчим хүч, харилцаа холбоо, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн

9811-9197

7

Я.Пагмаажав

Зам тээвэр, хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан мэргэжилтэн

9509-9507

8

Ж.Батчимэг

Хүнс, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлалын бодлого хариуцсан мэргэжилтэн

9926-9277

 

2022-05-17 11:12:15