• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Үндсэн чиг үүрэг:

  • Хяналт-шинжилгээ, үнэлгээ, Дотоод аудитын хэлтэс нь шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавихдаа мэргэжилтнүүдийн гаргасан тайлан мэдээнд тулгуурлан хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгөхөөс гадна тухайлсан болон шаардлагатай чиглэлээр үйл ажиллагааны явцад хяналт шинжилгээ хийнэ.

  • Хяналт-шинжилгээ, үнэлгээг үр ашигтай, үр нөлөөтэй хэрэгжүүлэх үүднээс урьдчилан боловсруулсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, үр дүнг тайлагнана.

  • Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тогтоол, нутгийн удирдлагын шийдвэр, үндэсний болон дэд хөтөлбөр, төсөл, жил бүрийн Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнг тооцно.

  • Аймгийн Засаг даргаас яамдын түвшинд байгуулсан гэрээ, сумдын Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийж, үр дүнг тооцно.

  • Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хянана.

  • Хэлтэс, агентлаг, сумдын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, батлагдсан стандарт, дүрмийн дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ.

  • Дэвшүүлсэн зорилго, зорилт, төлөвлөсөн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, дотоод аудит хийж, эрсдлийг үнэлнэ.

  • Аймгийн ЗДТГ-ын бодлогын хэлтсүүд, харьяа агентлагуудын ажлын уялдаа холбооны талаар санал дүгнэлт гаргах, бодлого барих, бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгт хяналт тавьж ажиллана.

  • Төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч дүн шинжилгээ хийх, мэдээлэл, гомдлыг шалгаж шийдвэрлэх, төрийн байгууллагуудын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ үнэлгээ хийнэ.

  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмж боловсруулах, үр дүнг тайлагнах ажлыг зохион байгуулна.

  • Төрийн байгууллагад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

  • Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал, санаачилга гаргана.

  • Бодлого, шийдвэр, дэвшүүлсэн зорилтын үр дүнг удирдлагад мэдээлж, тайлан мэдээг холбогдох газарт хүргүүлнэ.

  • Мэдээ, мэдээллийг олон нийтэд таниулан сурталчлах, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана.

  •  Хэлтэс, агентлагуудад холбогдолтой мэдээллийн сангийн баяжилт, ашиглалты байдалд хяналт тавина.

 

Овог нэр

Албан тушаал

Холбоо барих

1

Т.Хуягбаатар

Хэлтсийн дарга

8802-1288

2

Б.Мөнхбат

Агентлаг, харьяа байгууллагын бодлого, шийдвэрийн хэрэгжилт хариуцсан Ахлах мэргэжилтэн

9206-0649

3

Д.Бадамсүрэн

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн

9206-0602

4

Ц.Баярцэцэг

Сумын бодлого, шийдвэрийн хэрэгжилт хариуцсан хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн

8911-6267

 

2022-05-17 16:06:49