• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Мэдээллийн технологи өндөр хурдацтай хөгжиж буй энэ эрин цагт Эрхэм та бүхэнтэй цахим интернетийн орчинд уулзаж байгаадаа нэн таатай байгаагийн ялдамд Та бүхэндээ төв нутгийн ажилч хичээнгүй түмэн олнийхоо чин сэтгэлийн мэндийг цахим ертөнцийн хэрэглэгч, уншигч та бүхэндээ уламжилья. Аймгийн Засаг даргын эрхэм хүндтэй, бас хариуцлагатай албанд томилогдсон миний бие албан үүргээ чин шударгаар биелүүлж айл өрх, иргэн бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, аймгийнхаа нийгэм эдийн засгийг дээшлүүлэхийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчилж ажиллах болно.

 

Аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль орчноо хамгаалан, уламжлалт мал сүрэг хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, орчин цагийн боловсрол соёл, хөгжлийн зөв бодлого, төв нутгийн ард түмний ажилсаг хөдөлмөрч чанар энэ бүхэн бол бидний хөгжлийн баталгаа юм. Та бүхэндээ ажил хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР

 

2022-03-29 09:17:00