• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

Хэлтсийн чиг үүрэг:

а. Боловсролын чиглэлээр:

3.1. Аймгийн хэмжээнд боловсролын хөгжлийн стратеги, бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж, ажиллана.

3.2. Боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого шийдвэр, удирдамжаар ханган ажиллана.

3.3. Боловсролын шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт хангуулж, сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах ажлуудыг тодорхой үе шаттайгаар төлөвлөж, сургалтын таатай орчин бүрдүүлнэ.

3.4. Сургуулийн өмнөх болон суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлж, иргэдэд бичиг үсэг сургах, насан туршдаа сурч, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд удирдлага, зохион байгуулалтаар ханган дэмжлэг үзүүлнэ.

 

б. Эрүүл мэндийн чиглэлээр:

3.5.Эрүүл мэндийн хөгжлийн стратеги, бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулж, ажиллана.

3.6.Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого, шийдвэр, удирдамжаар ханган ажиллаж, бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

3.7.Хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, нас баралт, эх, нялхсын эндэгдлийг бууруулах ажлыг зохион байгуулж, хяналт тавина.

3.8.Эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламж, байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах ажлуудыг тодорхой үе шаттайгаар төлөвлөж, сургалтын таатай орчин бүрдүүлнэ.

 

в. Хөдөлмөр, халамж үйлчилгээний чиглэлээр:

  • Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний чиглэлээр хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулж, удирдамжаар ханган ажиллана.

  • Ахмад настаны нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна.

 

г. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын чиглэлээр:

3.11.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын чиглэлийн бодлого, хөтөлбөр, төсөл, боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах

  • Даатгалын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого шийдвэр,

удирдамжаар ханган ажиллана.

  • Эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах хүрээг өргөжүүлж иргэдийг сайн дурын даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжин ажиллана.

 

д. Гэр бүл /хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд/ хүн ам зүй болон зорилтот бүлгүүдийн чиглэлээр:

3.14.Гэр бүл /хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд/-ийн асуудлаар бодлого, хөтөлбөр, төсөл, боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулна.

3.15.Хүүхэд, залуучуудын хөгжлийг хангаж, хүүхдийн хөгжил хамгааллын асуудалд эцэг эх, иргэд, олон нийт, ТББ-ын оролцоог нэмэгдүүлэн, хүүхдийн өөрсдийнх нь оролцоог идэвхижүүлж, дэмжин ажиллана.

3.16.Зорилтот бүлгүүдэд чиглэгдсэн бодлого, хөтөлбөр боловсруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх, тэдэнд туслалцаа дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна.

3.17.Жендерийн хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн хэмжээнд удирдан зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллана.

3.18.Хүн ам зүйн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг ханган ажиллана.

 

е. Соёлын чиглэлээр:

3.21.Соёл урлагийн талаар батлагдан гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

3.22.Соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого шийдвэр, удирдамжаар ханган ажиллана.

3.23.Соёлын бодлогын хэрэгжилтийг орон нутагт хангуулж, соёлын төв, соёл урлагийн байгууллагуудын орчин нөхцөл тохижилтыг сайжруулах, хөгжим, техник, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар төлөвлөнө.

3.24.Түүх, соёлын дурсгалт газруудыг сурталчлах, хадгалах, хамгаалах ардын авъяастнуудын бүтээл туурвилыг нийтийн хүртээл болгоход удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана.

3.25.Мэргэжлийн урлаг, соёлын байгууллага, сумдын соёлын төвүүдийн хамтын үйл ажиллагааг уялдуулан, хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх урлаг, соёлын үйлчилгээг нэмэгдүүлнэ

 

ё. Биеийн тамир, спортын чиглэлээр:

3.26.Спортын талаар батлагдан гарсан хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

3.27.Биеийн тамир, спортын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого шийдвэр, удирдамжаар ханган ажиллана.

3.28.Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлж, нийтийн бие тамираар хичээллэх иргэдийн тоог нэмэгдүүлэх, хүн амын эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд чиглэсэн удирдлага зохион байгуулалтаар хангана.

  • Их спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

 

ж. Төрийн бус байгууллагуудын чиглэлээр:

3.30.Нийгмийн чиглэлийн төрийн бус байгууллага, олон нийтийн үүсэл санаачилгын байгууллагатай хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааг аймгийн бодлого, төлөвлөлттэй уялдуулна.

3.31.Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

 

Овог нэр

Албан тушаал

Холбоо барих

1

Д.Мөнхцэцэг

Хэлтсийн дарга

9907-7810

2

 

Боловсролын бодлого хариуцсан Ахлах мэргэжилтэн

 

3

Г.Сувдаа

Эрүүл мэндийн бодлого хариуцсан мэргэжилтэн

9955-6517

4

А.Хажидмаа

Соёл, спортын бодлого, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн

9147-0001

 

Д.Лхагвасүрэн

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого хариуцсан мэргэжилтэн

9915-8875

5

 

Жендэр, хүн амын хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтэн

 

 

2022-05-17 11:35:48