• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
160 СУЛ ОРОН ТООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР (ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ, ГҮЙЦЭТГЭХ)

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.2-т заасныг тус тус үндэслэн удирдах, гүйцэтгэх албан тушаалын 160 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

 

 Бүртгэл: 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 18:00 цагийн хооронд цахимаар хийгдэнэ.

(Баримт бичгийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг бүртгүүлэгч хариуцна)

 

Цахимаар бүртгүүлэх баримт бичиг:

-     Төрийн албан хаагчийн анкет; (шууд бөглөнө)

-     Иргэний үнэмлэхийн хуулбар; (хуулбарыг хавсаргана)

-     Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; (1 PDF файл болгож хавсаргана)

-     Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; (1 PDF файл болгож хавсаргана)

-     Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар эсхүл Цахим лавлагаа; (1 PDF файл болгож хавсаргана)

-    “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; (анкет хэсэгт татаж оруулна)

-     Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт. (хуулбарыг хавсаргана)

-     Төрийн албаны ерөнхий шалгалтын дүнгийн хуудас /e-mongolia системээс татан авах/; (хуулбарыг хавсаргана.)

-     Төрийн албанд ажилласан жил тооцох, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг тогтоох зорилгоор албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар; (1 PDF файл болгож хавсаргана)

-     Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар; (хуулбарыг хавсаргана)

-     Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ; (1-3 PDF файл болгож хавсаргана)

-     Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia системээс татан авах/. (хуулбарыг хавсаргана)

 

 

Шалгалт: 2022 оны 09 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд хуваарийн дагуу хуваарийн дагуу Төв аймгийн ЗДТГ-т болно.

 

Зарын дэлгэрэнгүйг https://hh.csc.gov.mn/?sector_id=02001046&offset=1&limit=20

үзнэ үү.

 

2022-08-03 12:17:52