• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТАНГАРАГ ӨРГҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.
Өнөөдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны тогтоолоор “Төрийн албаны өдөр” тохиож байна.
Энэ өдөр Төрийн албаны тухай хуулийн 22, 23, 26, 27 дугаар зүйлд тавигдсан шаардлага нөхцөл болзлыг хангаж, төрийн албаны тусгай шалгалтад тэнцэн улмаар тухайн албан тушаалд туршилтын хугацаанд ажиллахдаа төрийн албаны эрхэм зорилго, зорилт, чиг үүргийг мэргэжил, ур чадварын зохих түвшинд амжилттай гүйцэтгэж байгаа 41 албан хаагчаар
"ТЗАХ-ийн тангараг өргүүлэх" ёслолын ажиллагааг Салбар зөвлөлийн 2022 оны 45 дугаар тогтоолын дагуу Зуунмод хотод зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, Салбар зөвлөлийн дарга М.Отгонбат, Салбар зөвлөлийн гишүүн Ч.Жавзанпагма, С.Магнайбаяр, Д.Мөнхцэцэг, У.Өлзийцэцэг болон бусад төлөөлөгчид оролцож мэндчилгээ дэвшүүлэн Төв аймгийн төрийн албан хаагчийн хүндэтгэлийн "Гал голомт" тэмдэгийг тангараг өргөсөн албан хааг нарт гардууллаа.
Мөн аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын шийдвэрээр хариуцсан салбарын хөгжилд тодорхой ажлын амжилт, үр дүн гаргасан 11 албан хаагчийг аймгийн шагналаар шагнаж урамшуулсан юм.
Тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг хамтран зохион байгуулсан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Үйлчилгээний алба, Монгол туургатан театр, Зуунмод сумын Соёлын төвийн хамт олонд талархал илэрхийлье.

May be an image of 14 people, people standing and indoor

 

2022-06-23 13:37:45