• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 6 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

Төв аймаг дахь салбар зөвлөлийн 6 дугаар хуралдаан өнөөдөр болж 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. Салбар зөвлөлийн 2022 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцээд гишүүдээс гарсан саналыг тусган Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр болсон. Төлөвлөгөөний биелэлтэд 2 дугаар улирлын байдлаар 73.2 хувьтай байна. 

2. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын төрийн захиргааны 20 албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулсан мэдээлэл, төслийг хэлэлцэн тодорхой арга зүйн зөвлөгөө өгч, сайжруулалт хийлгэхээр боллоо. 

2022-06-21 21:42:27