• +976-7027-3911
2022.06.08-НЫ ӨДРИЙН ТУСГАЙ ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН БҮРТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛГААЖУУЛЛАА.
2022.06.08-НЫ ӨДРИЙН ТУСГАЙ ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН БҮРТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛГААЖУУЛЛАА.
Салбар зөвлөлийн 2022 оны 44 дүгээр тогтоолоор байгуулагдсан тусгай шалгалт зохион байгуулах комисс, ажлын хэсэг өнөөдөр хуралдаж 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.6-д заасны дагуу төрийн захиргааны 127 албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг олон нийтэд зарласан.
-Бүртгэлийг 2022 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд цахимаар хийхэд 13 ажлын байранд 18 иргэн бүртгүүлсэн. Үүнд ТЗУ-ын ахлах түшмэлийн албан тушаалд 0, ТЗУ-ын дэс түшмэлийн албан тушаалд 2, ТЗГ-ийн дэс түшмэлийн албан тушаалд 10, ТЗГ-ын туслах түшмэлийн албан тушаалд 6 байв.
- Үүнээс хүсэлтээ илгээгээгүй 3, өөр орон нутгийн нөөцөд бүртгэлтэй 1, тухайн албан тушаалын тодорхойлолтын боловсрол, мэргэжлийн шаардлага хангаагүй 4, нөөцөд бүртгэлгүй 1, нийт 9 иргэнийг шалгалтад оролцох боломжгүй гэж үзлээ.
- Ингээд 8 ажлын байранд 9 иргэн өрсөлдөх боломжтой гэж шийдвэрлэн бүртгэлийг баталгаажуулж, оролцогчдын хуваарийг гаргалаа.
- 2022.06.08-ны өдөр цахим шалгалтыг 09:00-11:15 цагийн хооронд, ярилцлагын шалгалтыг 12:00-13:00 цагийн хооронд тус тус зохион байгуулна.
Хуваарийг доорх эх сурвалжаас үзэх боломжтой.

 

2022-06-02 15:57:41