• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ" АЯН ЗАРЛАГДЛАА.
Аймгийн Засаг даргын 2022 оны А/149 дүгээр захирамжаар төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөл, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчлан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, зөв харилцаа хандлагыг төлөвшүүлэх шинэ санал санаачилгыг дэмжих замаар албан хаагчдын ёс суртахуунд эерэг нөлөө үзүүлэх зорилготой ЗӨВ ХАНДЛАГА-ЭЕРЭГ НӨЛӨӨ аян 2 дахь жилдээ зарлагдлаа.
Энэ жилийн хувьд аяны үргэлжлэх хугацаа 6 сар болж, "Авлигын эсрэг хамтдаа-Таны эрх, таны оролцоо" дэвтрийг 29 агентлаг, 27 суманд давхар аялуулж байгаагаараа онцлог юм.
Аяны хүрээнд төрийн байгууллагууд дараах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Үүнд:
- Төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ёс зүй, ашиг сонирхлын зөрчлийн талаар байгууллага дотроо сэтгэл хангамжийн судалгаа авч, судалгааны үр дүнгээр тодорхой ажил зохион байгуулах
- Ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах.
- Ёс зүй, ёс суртахууны зөв хандлага төлөвшил, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн “Онч мэргэн үг” зохиох уралдаан явуулах.
- Бусад байгууллагын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан туршлага судлах.
- Ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар богино хэмжээний видео зохиомж гаргаж, нийтэд хүргэх.
- Шинэ санал, санаачилгаар хэрэгжүүлэх арга хэмжээ
Амжилт хүсье.

 

2022-04-20 15:55:00