• +976-7027-3911
АДИЛ ТӨРЛИЙН АЛБАН ТУШААЛД ШИЛЖҮҮЛЭН, СЭЛГЭН АЖИЛЛУУЛНА

Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрийн албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах талаар зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжөөр тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс, туслах түшмэлийн ангиллын албан тушаалд албан хаагчийн боловсрол, туршлага, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлага, ур чадварын байдлыг харгалзан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг бүрэн хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулна гэж заажээ.

2022-04-20 15:37:00