• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААС ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Нутгийн удирдлагын болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалтад илтгэл тавьж, хэлсэн үгэндээ: Орон нутагт хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх ажилд шинэ арга барил нэвтрүүлэх, энэ салбарын үйлчилгээг цахимжуулах үйл явцыг эрчимжүүлэх, тэр дундаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутаг дэвсгэрийн хэмжээнд камержуулалтын нэгдсэн цогц систем нэвтрүүлэх, хөдөө орон нутагт тусгай чиг үүргийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулж, түүний гэр бүлд хэрэгцээт дэмжлэг үзүүлэх нийгмийн бодит шаардлага тулгарч байгааг онцлон тэмдэглээд Засгийн газрын түвшинд санал хүргүүлж, Монгол улсын Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Зөвлөлдөх уулзалтын үеэр цар тахлын амаргүй нөхцөл байдлын үед болон иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд өөрийн эрдэм, мэдлэг, авьяас чадвараа дайчлан ажиллаж байгаа хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлж Төв аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас Төрийн тусгай чиг үүрэг бүхий албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн дэд ахлагч Б.Ганбилэг, Эрдэнэ суман дахь Цагдаагийн тасгийн цагдаа, Цагдаагийн дэд ахлагч С.Мөнх-Эрдэнэ, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны эмч Э.Азжаргал, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын их эмч, Дэслэгч А.Эрхболд, ШШГЕГ-ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн аж ахуйн ажилтан, Хошууч Ц.Мягмарсүрэн нарт өргөө цагаан “Гэр”-ийн батламж гардууллаа.

Мөн Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын нярав М.Пагамсүрэн, аймгийн Прокурорын газрын харуул хамгаалалтын ажилтан П.Бэхбат, Төв аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч, Цагдаагийн ахмад Ч.Мөнхтүвшин, Онцгой байдлын газрын дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн, Дэслэгч П.Өлзийбаяр, Төв аймаг дахь Шүүхий шийдвэр гүйцэтгэх газрын жолооч, ахлагч Б.Пүрэвсүрэн, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Кримналистикийн шинжээч, ахлах дэслэгч С.Булагмаа, МХГ-ын нян судлалын шинжээч Д.Цэрэнчунт, Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Цэндсүрэн нарт “Түрээсийн орон сууц”-ны батламжийг гардуулсан юм.

Үйл ажиллагааны үеэр салбарын алба хаагчдыг Хууль зүй дотоод хэргийн яам, ЦЕГ, ШШГЕГазар, УБЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Архивын Ерөнхий газар, Төв аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар шагнаж, Төв аймаг дахь газар, хэлтсүүдийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор суудлын авто машин, компьютер тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

https://fb.watch/d1rHClYvdg/

2022-05-06 21:31:00