• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН СҮЛД

Сүлд нь халдашгүй дархан, энхийн утгатай бамбайн дугариг хэлбэртэй бөгөөд тасралтгүй мөнхөд өрнөн бадрахын агуулга бүхий алтан шаргал өнгийн усан сүлжээ хээгээр эмжээрлэн энх амгалангийн утгатай гүн цэнхэр тэнгэрийг Азийн цэвэр цэнгэг хагалбараас бургилах их ус лугаа адил хөгжил дэвшил ундарч байхыг давхар бэлгэдсэн хөх долгион хээн дээр Монгол Улсынхаа газар нутгийн урган мандаж, дэвжин дэлгэрэхийн бэлгэдэл, дархан цаазат Богд хан уулын мөнх ногоон өнгөөр дэвсгэрлэн алтан шаргал өнгөөр хүрээлж, дөрвөн зүг найман зовхист зон олноороо эв найртай амьдрахыг бэлгэдсэн дөрвөн өнцөгт алтан одны дунд Төв аймгийн нутаг дэвсгэрийг мандал бадрал, цог хийморийн тод улаан өнгөөр товойлгон дүрсэлсэн байна.

Эх сурвалж:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаар тогтоолын хавсралт "Аймгийн бэлгэ тэмдэг, түүний үйлдэх журам"-аас

 

2022-04-04 08:38:00