• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ТУГ

Ерөнхий дэвсгэр өнгө нь ногоон байх бөгөөд энэ нь анхны дархан цаазат Богд хан уулаар бахархдагийн илэрхийлэл, ургаж төлжиж байхын давхар бэлгэдэл болно. Тугны гол хэсэгт Ази дэлхий дахинаа бахархал болсон Азийн цэвэр усны хагалбарыг бэлгэдэн чандмань эрдэнийн дүрсийг эд баялаг төгөлдөр элбэг дэлбэг оршиж байхын утга агуулан алтан шаргал өнгөөр дүрсэлсэн.

 Тугны доод хэсгийн 3 давхар тууз нь одоо, ирээдүй, өнгөрсөн гурван үеийг төлөөлж буй бөгөөд одоо цаг нь ямагт гурван үеийн холбоос болж байдгийг бэлгэдэн алтан шаргал өнгөөр бусад үеийг сүүн цагаан өнгөөр дүрслэн илэрхийлсэн. Тугны өргөн, урт нь 1:0.5 метрийн харьцаатай байна.

Эх сурвалж:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаар тогтоолын хавсралт "Аймгийн бэлгэ тэмдэг, түүний үйлдэх журам"-аас

 

2022-04-04 08:36:00