• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Төв аймаг 1923 онд байгуулагдаж Монгол улсын дорнод төв хэсэгт 74,042.37 км² газар эзлэн оршдог. Дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж, бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, БулганСэлэнгэ зургаан аймагтай хиллэнэ. 2023 онд Аймаг байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна.

Төв аймаг 74.0 мянган км2 газар нутагтай, засаг захиргааны хувьд 27 сум, 97 багтай, 93000 гаруй хүн амтай. Аймгийн эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй бөгөөд 4.9 сая орчим малтай, газар тариалангийн 306.8 мянган га эргэлтийн талбайтай. Өнөөгийн байдлаар тус аймагт Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, Шинэ Зуунмод хот, Майдар хот, Эдийн засгийн чөлөөт бүс, Зуунмод үйлдвэр технологийн парк, Богд хан төмөр зам, Алтанбулаг-Замын үүд чиглэлийн хурдны зам, аялал жуулчлалын Манзушир цогцолбор зэрэг улсын хэмжээний томоохон төслүүд хэрэгжиж байна.

Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь буюу 1.5 сая хүн оршин суудаг нийслэл Улаанбаатар хотыг тойрон оршиж байгаа нь тус бүс нутгийн хамгийн том давуу тал, зах зээлийн тохиромжтой байршил юм.

Төв аймаг Хөдөө аж ахуйн стратеги төлөвлөлтийг боловсруулж хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтцийг бий болгоход зориулан борлуулалтын нэгдсэн сүлжээг хангах, санхүү хөрөнгө оруулалтын урсгалыг татах зорилтуудыг дэвшүүлэн тавьсан. Үйлдвэрлэлийн гинжин хэлхээг үйлдвэрлэлийн өмнөх, үйлдвэрлэлийн, үйлдвэрлэлийн дараах гэсэн үндсэн 3 холбоост тулгуурлан аймгийн газар нутгийг байгалийн 3 бүс, эдийн засгийн 8 тойрогт хувааж, тойрог тус бүрт хөгжүүлэх хөдөө аж ахуй үйлдвэрлэлийн тэргүүлэх 6 чиглэл (мах, сүү, үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түүхий эд)-ийг тодорхойлон нийт 24 загвар төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цаашид, бид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах, нийслэл Улаанбаатар хотын хүн амыг эрүүл, органик, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангах, аймгийнхаа ДНБ-ний үйлдвэрлэлд боловсруулах салбарын үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

            Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнд Төвийн бүсийн үйлдвэрлэл 10.1 хувийг эзэлж байна. 7 аймаг багтаж буй Төвийн  бүсийн Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 17.9 хувийг манай аймаг үйлдвэрлэж байна. Аймгийн ДНБ-д хөдөө аж ахуйн салбар 50.6 хувь, үйлдвэрлэлийн салбар 26.7 хувь, үйлчилгээний салбар 22.7 хувийг, боловсруулах салбарын үйлдвэрлэл 12.5 хувийг тус тус эзэлж байна.  

Манай үйлдвэрлэгчид, малчид өөрийн аймгийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын

  • Сүүний хэрэгцээний -50 орчим хувь;

  • Сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний-30 орчим хувь;

  • Мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээний 20-35 хувийг хангаж байна.

Аймаг жилд 90,0 сая литр сүү, 1,4-1,6 сая ширхэг арьс, шир бэлтгэж байгаа боловч арьс шир, сүү  боловсруулах томоохон үйлдвэргүй, 100-150,0 мянган тн төмс хураан авч байгаа боловч төмс боловсруулах үйлдвэргүй байна.

Мөн жилд 500 орчим тн ноолуур, 3000 гаруй тн хонины ноос бэлтгэж байгаа боловч үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлын ашиглалт:

  • ноос угаах үйлдвэрт 50 хувь,

  • самнах үйлдвэрт 60 хувь,

  • ээрэх үйлдвэрт 10 хувьтай байна.

Зах зээлийн энэхүү орон зайг ашиглан орон нутгийн нөөцөд тулгуурласан сүү, мах, төмс, хүнсний ногоо, ноос, ноолуур, арьс, шир, гурил, тэжээлийн болон хөдөө аж ахуйн бусад түүхий эдийг өндөр технологиор боловсруулж нэмүү өртөг шингэсэн дотоод болон гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх өргөн боломж байна.

Манай аймгийн газар зүйн байршил нь төвийн бүсийн төвд томоохон зах зээлийг тойрон байршсан,  дэд бүтцийн зангилаа бүс нутаг бөгөөд 27 сумын 50 орчим хувь нь улсын чанартай хатуу хучилттай автозамаар холбогдсон,  Батсүмбэр, Баян, Сэргэлэн сумын нутгаар төмөр зам дайран өнгөрдөг, 20 сум хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй, 25 сум төвлөрсөн халаалтын системтэй байгаа нь үйлдвэрлэл,  үйлчилгээг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түүний үр өгөөжийг богино хугацаанд нөхөх давуу боломжийг бүрдүүлж байна. 

 

Төв аймаг нь төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамалын тариалалтаараа улсдаа тэргүүлдэг. Төв аймаг  2021 онд нийт 435.3 мян.тн ургац хураан авлаа. Үүнээс:

  • Үр тариа 147.6 мян.тн  буюу нэгжээс 19.4 цн;

  •  Үүнээс буудай 131.8 мян.тн буюу нэгжээс 19.4 цн;

  •  Төмс 103.6 мян.тн буюу нэгжээс 90.7 цн;

  •  Хүнсний ногоо 21.1 мян.тн буюу нэгжээс 137.6 цн;

  • Таримал тэжээл 151.3 мян.тн буюу нэгжээс 34.8 цн;

  • Тосны ургамал 11.0 мян.тн буюу нэгжээс 4.6 цн, жимс, жимсгэнэ 423 тн ургац тус тус хурааж, улсын хэмжээний үр тарианы 25.7, төмсний 57.2, хүнсний ногооны 17.8, таримал тэжээлийн 54.6, тосны ургамлын 28.6 хувийг тус тус үйлдвэрлээд байна.

 

Манай аймаг шууд харилцаат Солонгос улсын Кангвон мужийн хооронд анх 1999 оны 07 сарын 10-ны өдөр аймаг мужийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай гэрээг аймгийн Засаг дарга БНСУ-ын Кангвон мужийн захирагч нарын хооронд байгуулснаар хамтын ажиллагаа эхэлсэн.

 2003 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Хөдөө аж ахуй яам болон БНСУ-ын Кангвон муж хоорондын хөдөө аж ахуйн тосгон байгуулах талаар хамтран ажиллах гэрээ,  2004 оны 4-рсарын 1-ны өдөр Хөдөө аж ахуйн тосгон байгуулахаар ХААЯ, ХХААГ-тай хамтарсан гэрээг тус тус байгуулсан.

Төв аймаг Кангвон муж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүнсний нарийн болон жимст ногоог тариалан нутагшуулах, таримлын нэр төрлийг олшируулах, шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, эрчимжүүлэлтийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх,  ААН, иргэдий гсургалт, мэдээллээр хангаж тэднийг дадлагажуулах, хүлэмжний аж ахуйг хөгжүүлэх, аймаг мужийн гадаад харилцааг бэхжүүлэх, Монгол улсад хөдөө аж ахуйн технологи дамжуулах зорилгоор “Кангвоны хөдөө аж ахуйн хотхон” төслийг  3 үе шаттай хэрэгжүүлж 3 хотхон байгуулсан.

“Кангвон ХАА-н хотхон”төсөл дараах үе шаттай хэрэгжиж байна.

  1. 1 дэх шатны ажил  2004-2006 он Борнуур суманд 1500 мкв

  2. 2 дахь шатны ажил  2007-2011 он Зуунмод суманд 3500 мкв

  3. 3  дахь шатны ажил 2011-2015 он Баянчандмань 1000 мкв суманд тус тус хэрэгжиж одоогийн байдлаар үйл  ажиллагаа нь үр  дүнтэй  амжилттай явагдаж  байна.

 

2022-04-04 07:30:00