• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ГАЗАР ЗҮЙ

Төв аймаг Монгол улсын дорнод төв хэсэгт 74,042.37 км² газар эзлэн оршдог. Дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж, бусад талаараа ХэнтийГовьсүмбэрДундговьӨвөрхангайБулганСэлэнгэ зургаан аймагтай хиллэнэ.

Газрын тогтоц

Далайн түвшнээс дээш дунджаар 1200-1500 м өргөгдсөн. Хэнтийн нурууЗаамарын нурууЗоргол хайрханХустайн нуруу зэрэг уулархаг гадаргуутай. Асралт хайрхан (2800 м), Богд ханБатхаан зэрэг уулс бий.

Нутаг дэвсгэрийн 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг.

Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорно Монголын талархаг мужид багтана.

Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.

Ус мөрөн

ХэрлэнТуул зэрэг том жижиг 30 гаруй голтой. ЖанчивланЦайдамЦахир зэрэг бүрд нууруудтай.

Амьтан ургамал

Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ.

Хангай, Хэнтийн салбар уулсад хушшинэсулиасбургаснарсяшиляргай зэрэг янз бүрийн модтойөрөлмойлүхрийн нүднохойн хошуу зэрэг жимссонгинохөмөлтаанамангирхалиаргичгэнэмөөг зэрэг хүнсний ургамалчихэр өвсчацаргана мэтийн ховор болон дэгдбадаанатаван салаатарваган шийралтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана.

Төв аймагт буга согоохандгайаргаль угалзхойлогхун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэмтарвагаүнэгхярсгахайбаавгайшилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатанжигүүртэн бий.

ТҮҮХ

Төв аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн эрхшээлийн үеБогд хаант Монгол улсын үед халхын Түшээт хан аймгийн нутаг байв.

Монгол улс тусгаар тогтносны дараа 1923 оны 10 сард «Богд хан уулын аймаг» хэмээгдсэн ба Төв аймгийн Лүн сумын нутаг Өвөр долоод гэдэг газар засаг захиргааны төвөө барин суусан ба энэ үеийг Төв аймаг үүсэн байгуулагдсан он болгон тэмдэглэдэг.

1923 онд Богд хан уулын аймаг 21 хошуу 82 сум, 1227 арваныг багтаав байв.

1931 онд аймгийн нэрийг «Төв» хэмээв. Төв аймгаас үе үе сумыг хөрш аймгуудад таслан өгч байсан бөгөөд 1933 онд 36 сум, 312 багтай байсан бол дараа 1944 болоход 22 сумтай үлджээ.

1931-ээс 1942 оныг хүртэл засаг захиргааны төв нь Улаанбаатарт байсан ба 1942 онд Богд хан уулын өвөр Зуун модны ам, Манзушир хутагтын сүмийн хажуу дахь сэрүүн дэнжэд шилжүүлэн гэр барьжээ. 1966 оноос Зуунмод хотын зэрэг авчээ.[9]

1992 оноос хойш Төв аймаг 27 сумтай байна. Үүнд энгийнээр Зуунмод хот буюу засаг захиргааны нэрээр Зуунмод сум багтаж байгаа.

ЗАСАГ ДАРГА

Төв аймгийн даргаар дараах хүмүүс ажиллаж байв: 

1. Дархан чин ван Пунцагдорж (1923-1924)                                                14. Янживын Бадамжав (1954-1959)

2. Нагнаадоржийн Санжаажамц (1924-1932)                                              15. Цэнджавын Жамсран (1959-1974)

3. Годонгийн Шагдар (1932-1934)                                                                 16. Човдоронгийн Дашдэмбэрэл (1974-1985)

4. Жадамбын Цэрэннадмид (1935-1938)                                                     17. Жамбын Гомбожав (1985-1991)

5. Дольсүрэнгийн Өлзийт (1938-1940)                                                         18. Сандагийн Гончиг (1991-1996)

6. Сономпилын Бямбаа (1940-1942)                                                             19. Пүрэвдоржийн Цэрэн /үүрэг./ (1996-1997)

7. Пунцагийн Лувсангомбо (1942-1944)                                                        20. Цэгмэдийн Батболд (1997-2000)

8. Цэвээний Гомбосүрэн (1944-1945)                                                            21. Мондооны Мэндбилэг (2000-2004)

9. Чимэдбалжирын Адъяа (1945-1946)                                                         22. Цэдэвдоржийн Энхбат (2004-2012)

10. Цагааны Ёндонжамц (1946-1947)                                                             23. Доржийн Баярбат (2012-2016)

11. Сэдэдийн Түвдэн (1947-1951)                                                                   24. Жигжидийн Батжаргал (2016-2020)

12. Зандраагийн Жамъяандампил (1951-1952)                                            25. Дэмбэрэлийн Мөнхбаатар (2020- )

13. Жүгдэрийн Чойдог (1952-1954)

2022-04-04 08:02:00