• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЕРӨНХИИЙ ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫН ХУВААРЬ:
Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2023 оны 3 дугаар улирлын ерөнхий шалгалт 2023.09.20-нд эхэлнэ. Шалгалтад оролцох иргэдэд дараах санамжийг өгч, хуваарийг зураг хэлбэрээр танилцуулж байна. 1. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан ““Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам””-тай танилцсан байна. 2. Оролцогч хуваарьт цагаас 20-оос доошгүй минутын өмнө ирнэ. (Хоцорсон тохиолдолд нөхөж оруулах боломжгүй). 3. Шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх(цахим хэлбэрээр байж болно)-ээ авч ирнэ. 4. Ерөнхий шалгалт Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд явагдана. (Зүүн талын хаалгаар орох) Шалгалтад орохын өмнө - Гадуур хувцасаа уутанд хийх. - Иргэний бүртгэл мэдээлэлд тулгалт хийлгэх. - Гар утасны дууг хааж, ажлын хэсэгт хүлээлгэн өгөх Шалгалтын явцад - Бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх. - Шалгалтын үйл ажиллагаанд саад болох, нөлөөлөх зүйлсийг авч орохгүй байх. - Шалгалтын явцад бусадтай дохио зангаагаар харилцахгүй, ярилцахгүй, зөвшөөрөлгүйгээр суудлаа орхихгүй. - Техник хэрэгслийг тогтоосон байрнаас хөдөлгөхгүй. - Шалгалтын хугацаагаа хянаж, цагаа оновчтой хуваарилах. - Сүлжээний болон техникийн доголдол гарсан тохиолдолд гараа өргөж ажлын хэсэгт мэдэгдэх. Шалгалтын төгсгөлд - Бусдад саад учруулахгүйгээр танхимаас гарах. -Ажлын хэсэгт үлдээсэн зүйлийг хүлээн авах. Төрийн албаны зөвлөлийн https://exam.csc.gov.mn/ цахим хуудсаар хуваарийг үзэх боломжтой. Шалгалтад бэлдэхдээ цаасан болон цахим хэлбэрээр гаргасан сорилын ном, E-TAZ гар утасны аппликейшн ашиглах бүрэн боломжтой бөгөөд цахим сорил ажиллах, бие даан эсвэл баг, бүлгээрээ хамтран бэлтгэхийг зөвлөж байна. Танд амжилт хүсье. ТӨВ АЙМАГ ДАХЬ САЛБАР КОМИСС

 

2023-09-18 16:00:00