• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН УРГАЦЫН ШТАБААС "ХОС БЭРС" ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Аргалант сумын нутагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч "Хос бэрс" ХХК нь 2009 оноос хойш газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна. Сүүлийн 3 жилийн дунджаар 2000 га эргэлтийн талбайд 1250-1800 га-д улаан буудай, таримал тэжээл тариалж, нэгжээс 12-14 цн улаан буудай, 3 тн тэжээл тогтмол хураан авсан өндөр амжилт үзүүлсний зэрэгцээ 25-29 иргэдийг тогтмол ажлын байраар хангаж буй "Улсын аварга тариаланч хамт олон" юм. Тус компани нь өөрийн эзэмшлийн талбайд үр тариа, малын тэжээл тариалахын зэрэгцээ үхрийн ферм байгуулан хөдөө аж ахуйн кластерийг бий болгохоор ажиллаж байна.
2023-09-18 15:00:00