• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХБААТАР "МОНГОЛЧЕХ МЕТАЛЛ" ХХК-ИЙН ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРУУЛЖ БУЙ БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА
Баянцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Монголчех металл” ХХК-ын жоншны уурхай нь жилд дунджаар 100-150 мянган тонн жонш олдворлон экспортод гаргадаг. Тус компани нь эрдэс түүхийн эдийн нөөцийг хаягдалгүй ашиглах зорилгоор жонш олборлох үйлдвэрийнхээ дэргэд жилд 150-200 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тус боловсруулах үйлдвэр нь үйлдвэрлэлд ашигласан усныхаа 80 гаруй хувийг цэвэршүүлэн дахин ашиглахаас гадна байгальд ямар нэгэн үйлдвэрлэлийн хаягдал гаргахгүй нь хамгийн том давуу тал юм. Үүнээс гадна үйлдвэрээс гарах хуурай хаягдлыг бусад эрдсүүдтэй хольж, барилгын материал үйлдвэрлэн орон нутгийн хэрэгцээг хангах боломжтой аж. Баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор 100 гаруй ажлын байр шинээр бий болж, улс, орон нутгийн төсөвт оруулах хувь болон сум, орон нутгийн худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэмжээ нэмэгдэх талаар онцолсон юм.
2023-09-18 09:00:00