• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ТӨВ САЙХАН НУТГААР 100КМ" ЯВГАН АЛХАЛТЫН АЯЛАЛ ЭРДЭНЭ СУМААС ЭХЭЛЛЭЭ
Богд хан уулын аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Төв сайхан нутгаар 100км” явган алхалтын аялал өнөөдөр Эрдэнэ сумаас эхэллээ. Тус аялал нь Төв нутгийн үзэмж төгс байгаль болох Хэрхлүүрийн сарьдаг, Хагийн хар нуур, Сарьдагийн хийд маршрутаар 3 хоногийн турш, аялж бариандаа орох юм. Тус аялалд 21 аймаг, нийслэл хотоос нийтдээ 102 алхагч оролцож байна. Аяллыг Төв аймгийн Явган алхалтын холбоо ТББ санаачлан Төв аймгийн ЗДТГ, БТСГ, Эрдэнэ сумын ЗДТГ, Төв аймгийн ЭМГ газар зэрэг олон байгууллага хамт олон хамтран зохион байгуулж байна.
2023-09-15 10:00:00