• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ болон холбогдох мэргэжилтнүүд “Төв-Чандмань” ДЭХГазрын төвлөрсөн дулаан хангамжийн тогоонуудын засвар, шугам сүлжээний их засвар, урсгал засварын ажлуудтай танилцлаа. Мөн “Унагалдай”, “Ирээдүй” цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэл, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж, ажил гүйцэтгэлийн талаар зөвлөмж өглөө.

2023-09-13 16:00:00