• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЗУУНМОД НИЙТИЙН ТЭЭВЭР” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН “U MONEY” ЦАХИМ КАРТЫГ ӨНӨӨДРӨӨС ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Зуунмод нийтийн тээвэр” төслийг хэрэгжүүлж, “Улаанбаатар Смарт карт” ХХК-тай хамтран "U money" цахим картын үйлчилгээг өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлж байна. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа, ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, Зуунмод хотын захирагч Ч.Сарангэрэл, Автотээврийн төвийн дарга Н.Аасүрэн, “Улаанбаатар смарт карт” ХК-ний ТУЗ-ийн дарга Б.Мөнхболор, Ерөнхий захирал Шин Дун Ү болон бусад албаны төлөөлөл, иргэд оролцлоо. “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, Улаанбаатар хоттой мастер гэрээ байгуулан Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем”-ийг нэвтрүүлсэн бөгөөд ингэснээр Улаанбаатар хот болон Зуунмод сумын иргэд нийтийн тээвэрт нэг системээр буюу 1 картаар зорчих боломжтой болж байна. Төв аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд дөрвөн автобус, 4 чиглэлд зорчиж, өдөрт 28 рейс гүйцэтгэх юм. "U money" цахим картыг 1 дүгээр баг Манзушир өргөө хороолол “Ихэр заяа” дэлгүүр, 2 дугаар баг Ланс II буудал “Таван эрдэнэ” дэлгүүр, 3 дугаар баг Баянхошуу “Ивээл” маркет, 4 дүгээр баг Зүүндэлгэр “Өрнөх” дэлгүүр, 6 дугаар баг Энхтайван “Замт” дэлгүүр гэсэн таван байршилд цэнэглэж, худалдаалах аж.

 

2023-09-11 09:00:00