• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
U money карт Төв аймагт нэвтэрлээ
“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, Улаанбаатар хоттой мастер гэрээ байгуулан Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем”-ийг нэвтрүүлсэн билээ. 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагт “Мөнх алдар“ талбайд Төв аймгийн Засаг Даргын тамгын газраас 100 жилийнхээ ойн хүрээнд “Зуунмод нийтийн тээвэр” төслийг хэрэгжүүлж, “Улаанбаатар Смарт карт” ХХК-тай хамтран U money картыг тус аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагаа болно. Ингэснээр Улаанбаатар хот болон Зуунмод сумын иргэд нийтийн тээвэртээ 1 системээр буюу 1 картаар зорчих боломжтой болж байгаа юм. Төв аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд 4 чиглэлд 4 автобус өдөрт нийт 28 рейс гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар нийт 5 байршилд U money карт цэнэглэх, борлуулах цэг байршуулан ажиллуулж байгаа болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Нээлтийн өдөр ирж та урамшуулалд хамрагдаарай.
2023-09-08 14:00:00