• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН УРГАЦЫН ШТАБ ХУРАЛДАЖ БАЙНА
Төв аймаг энэ онд үр тариа 70 мянган га-аас 91 мянган тн, улаанбуудай 60.5 мянган га-аас 78.7 мянган тн, төмс 10.2 мянган га-аас 123.2 мянган тн, хүнсний ногоо 2.0 мянган га-аас 26.5 мянган тн, тэжээлийн ургамал 25 мянган га-аас 75.0 мянган тн ургац хурааж авахаар төлөвлөсөн. Гэсэн ч энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад хур тунадас ахиу орсон, мөн Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран үүлэнд зориудаар нөлөөлж 2-3 удаа хур тунадас оруулсан зэргээс шалтгаалан тариалалт нэмэгдэн 135 мянган га-д тариалалт хийж, 370.4 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөн ажиллаж байна. Ургац хураалтын цаг үетэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд томилогдон, тариалан бүхий сумдад ургац тогтоох ажлыг зохион байгуулсан. Ургацын урьдчилсан балансаар гарсан ургацаа бууруулахгүй, хаягдалгүй хураан авах зорилгоор аймгийн ургацын штаб өнөөдөр Борнуур суманд хуралдаж байна.
2023-09-08 09:00:00