• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХОРШООНЫ СИСТЕМД ТУЛГУУРЛАЖ ЛУУВАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэл, тэр дундаа хоршооны системд тулгуурласан луувангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр Япон-Монголын нийгэмлэгийн дарга, Япон-Монголын парламентийн найрамдлын бүлгийн дарга асан Кога Иссей, Японы Сангийн яамны Төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн асан, Кюүшүгийн Их сургуулийн профессор Танигүчи Хирофүми, Токиогийн ХААИС-ийн магистр, зөгий судлаач Тани Чигүса нарыг хүлээн авч, хамтын ажиллагааны уулзалт хийлээ. Уулзалтаар орон нутагт луувангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хоршооны хэлбэрээр лууван тариалж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах замаар ажлын байр нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцлоо. Япон улсын алдарт “Кагомэ” жүүсний чухал түүхий эд болох лууванг Монгол улсаас нийлүүлэх, улмаар тус үйлдвэрийг Монгол улсад байгуулах боломжтой гэдгийг онцолж байв.
2023-09-07 10:00:00