• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ЦОНЖИН КИБЕР БОАРДИНГ” СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО

Аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Буманбуян, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нар Эрдэнэ суманд байрлах “Цонжин кибер боардинг” сургуулийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, баяр хүргэж амжилт хүслээ. Эрүүл цэвэр агаарт байршиж, дэлхийд танигдах Монгол улсын ирээдүйн иргэнийг нээн хөгжүүлэх, хаана ч хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг олгох зорилго бүхий тус сургууль нь энэ хичээлийн жилд 19 багш, 200 гаруй хүүхэдтэйгээр хичээллэх юм. Нээлтийн үеэр судлагдахуун бүрийн багш нар хичээлийн жилийн зорилго, сурагчдын эзэмших мэдлэг, чадварыг танилцуулж байгаа нь онцлог байв.

2023-09-04 09:00:00