• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ - СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУРГАЛТАД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДЛАГУУД ОРОЛЦОЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран "Боловсролын шинэ сэргэлт- Сургалтын байгууллагын менежмент" сэдэвт сургалтад 41 цэцэрлэгийн эрхлэгч, 31 сургуулийн захирал, сургалтын менежер 49, мэргэжлийн боловсролын байгууллагын захирал, менежер нийт 128 удирдах албан хаагч оролцож байна. Энэхүү сургалтаар Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах, сургалтын байгууллагын менежментийг сайжруулах арга зүйн дэмжлэг үзүүлэх, 2023-2024 оны хичээлийн жилд дэвшүүлэх зорилго, зорилтыг боловсруулан багш нарын бага хурлаар батлуулах юм. Мөн энэ өдрүүдээр дотуур байрын багш нар хүүхэд хөгжил хамгааллын чиглэлээр, гадаад хэлний багш 5-6 ангид Pearson хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Мэдээлэл зүйн багш нар Системийн шинэчлэлийн сургалтад хамрагдаж байна.
2023-08-28 10:00:00