• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨВ ТҮМНИЙ СҮҮН СОЁЛ - СҮҮНИЙ БАЯР 2023” АРГА ХЭМЖЭЭ ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЖ БАЙНА
Төв сайхан нутгийнхаа малчид, үхэрчид, саальчдаа алдаршуулах, малчдын хөдөлмөрийн онцлог, арга барилыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, туршлага солилцох, сүү цагаан идээ боловсруулах соёлыг түгээх зорилгоор Төв аймгийн Засаг дарга санаачлан “Төв түмний сүүн соёл” Сүүний баяр 2023 арга хэмжээг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Уг арга хэмжээг аймгийн ЗДТГ, ХХААГ, Монголын үхэрчдийн нэгдсэн холбоо, аймгийн Баялаг бүтээгдчийн холбоо, Үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниуд дэмжин хамтран ажиллаж байна. Төв аймгийн ажилсаг хөдөлмөрч малчид, саальчид, фермер, хоршооллууд өнгөрсөн жил 100 сая литр сүү сааж, зах зээлд нийлүүлсэн бол энэ жил 110 сая литр сүүг бэлтгэн зах зээлд нийлүүлсэн бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд 20 сумын 200 гаруй малчид, саальчид, фермер, хоршооллын төлөөлөл оролцож байна. Өв соёлын төв өргөөнд зохион байгуулж буй “Төв түмний сүүн соёл” Сүүний баяр 2023 арга хэмжээний хүрээнд “Шилдэг саальчин”, “Шилмэл мал”, “Сүү, ашиг шим ихтэй үнээ”, “Нутгийн цай”, “Уламжлалт цагаан идээ”, “Саальчид дуулж байна”, “Зохион байгуулалттай сум” номинациар шилдгүүдээ шалгаруулах юм.
2023-08-27 11:00:00