• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Аймгийн Засаг даргын дэргэдэх Удирдах зөвлөлийн хурлаар аймгийн Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн ажил, арга хэмжээний талаар хэлэлцэн, зөвлөмж чиглэл өглөө.
Хуралд ЗДТГ-ын дарга М.Отгонбат, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа, АНЭ-ийн дарга Н.Энхтайван болон ЭМГ, ЭМДХ, АНЭ-ийн удирдах ажилтнууд, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдал /халаалт, дулаан, урсгал засвар/, 2023 оны Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явц, гүйцэтгэл, үр дүн, 2024 оны хөрөнгө оруулалтын ажлын санал, шинээр тусгасан ажил, үйлчилгээ, аймгийн Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн үр дүн, үр ашиг, Иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулсан байдал, гүйцэтгэл үр дүн, салбарын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Аймгийн удирдлагууд салбарын үйл ажиллагааны үндсэн статистик үзүүлэлтийн хагас жилийн үнэлгээ, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж ажиллах, тулгамдаж буй асуудлууд, цаашид анхаарах, яаралтай шийдвэрлэх шаардлагатай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн дээвэр, агааржуулалт, дотоод засвар үйлчилгээ, иргэдийн дунд бухимдал үүсгээд буй 13А маягтын талаар зөв ойлголт өгөх зэрэг иргэдийн Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэл өглөө.
2023-08-25 10:00:00