• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН АНГИЛАЛД АЙМГИЙН МЭРГЭН Л.БАТБОЛД 39 ОНОЖ ТҮРҮҮЛЛЭЭ
Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадам: - Дунговь аймгийн Адаацаг сумын уугуул, Төв аймаг Хүмүүн цогцолбор сургууль, Зуун мэргэн холбооны харваач, аймгийн мэргэн Лхагваагийн Батболд 39 оноогоор - Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат Орхон аймгийн Онцгой байдлын газрын харваач, Спортын мастер, аймгийн гоц харваач Батбаярын Мягмарсүрэн 37 оноогоор дэд байр эзэлж, аймгийн Гарамгай мэргэн цол хүртлээ. - Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Номин Холдинг”Номин” үндэсний сурын клубийн харваач спортын мастер Батчулууны Ганхуяг 36 оноогоор Гуравдугаар байр эзэлж, аймгийн Гоц харваач цолны болзол хангалаа.
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, Өвөрхангай харваачдын нэгдсэн холбоо, “Их өв” баг, “Цээл бүзэнхий” ХХК-ний харваач, аймгийн мэргэн, спортын мастер Баатардоржийн Зундуй 36 оноогоор Дөрөвдүгээр байр - Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Тагнуулын Ерөнхий газар, “Эрч спорт” хороо, Өндөр уртын буян компани, “Батур мэргэн” клубийн харваач Монгол улсын мэргэн Төхөөний Очироо 35 оноогоор тавдугаар байр эзэллээ.
2023-07-29 17:00:00