• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНГИЛАЛД АЙМГИЙН МЭРГЭН Ж.НОРЖМАА 38 ОНОЖ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадам: - Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, “Жахрайн мэргэд” сурын холбоо, “Ихэр бүрд” ХХК-ний харваач, аймгийн мэргэн, спортын мастер, Ж.Норжмаа 38 оноогоор тэргүүн байр - Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, Үндэсний сурын “Ган зэв” багийн харваач, спортын дэд мастер Пүрэвдоржтын Сумъяасүрэн 37 оноогоор дэд байр эзэлж, аймгийн Гарамгай мэргэн харваач цолны болзол хангалаа. - Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, “Онч мэргэн” багийн харваач Отгонсугирын Уугансансар 35 оноогоор Гуравдугаар байр эзэлж, аймгийн Гоц мэргэн харваач цолны болзол хангалаа. - Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төв, “Онч мэргэн” багийн харваач, спортын мастер, аймгийн Тод харваач Нямлхагвын Базаррагчаа 34 оноогоор Дөрөвдүгээр байр эзэлж, аймгийн Онч мэргэн харваач цолны болзол хангалаа. - Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул, “Ёл мэргэн” холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Батмөнхийн Бямбаа 33 оноогоор тавдугаар байр эзэллээ.
2023-07-29 16:30:00