• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
СОЁОЛОНГИЙН УРАЛДААНД АЙРГИЙН ТАВД ХУРДАЛСАН ХҮЛГҮҮДИЙН БАЙ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уяач Сэнгээгийн Бямбасүрэнгийн хүрэн түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан аман хүзүүнд хурдаллаа. Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уяач Сангайдоржийн өсгийн цагаан халтар, айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач Ширэндэвийн Дашдоржийн хээр, айргийн тавд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Дагвасамбуугийн хар халзан соёолон тус тус хурдалж, хурсан олныг цэнгүүллээ.

2023-07-29 14:00:00