• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЗАРГАНЫ УРАЛДААНД АЙРГИЙН ТАВД ХУРДАЛСАН ХҮЛГҮҮДИЙН БАЙ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 165 азарга хурдалснаас Төв аймгийн Баян сумын уяач Гэндэндондовын Чулуунбатын хар түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн нандин хонгор аман хүзүүдсэн бол айргийн гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Батмөнхий Батхүүгийн бор, айргийн дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Даваахүүгийн Баянбатын хонгор, айргийн тавд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уяач Бямбажавын Пүрэвжаргалын бор халзан азарга хурдалж, уясан эзэн, уралдаанч хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

2023-07-29 10:00:00