• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН ИХ БАЯР НААДМЫН ХҮҮХДИЙН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД 65 ӨСВӨРИЙН ХАРВААЧ ОРОЛЦОЖ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО
Богд хан уулын Аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн их баяр наадмын хүүхдийн харваанд 4 аймаг, 6 дүүрэг 8 клубын 65 өсвөрийн харваач, балчир нас буюу 9-өөс доош насны ангилалд 9 харваач оролцож цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Балчир нас буюу 9-өөс доош насны ангилалд 1. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул нийслэлийн 123-р сургуулийн сурагч Андууд багийн харваач Б.Өнөмөнх 32 сумнаас 23 онож тэргүүн байрыг эзэлсэн бол 2. Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Нийслэлийн 92-р сургуулийн 2-р ангийн сурагч цэц мэргэн багийн харваач М.Энхлэн 32 сумнаас 21 онож 2-р байр 3. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат цэц манлай багийн харваач М.Тэмүүн 32 сумнаас 19 онож 3-р байр 4. Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Эрхэт гурван түрүү багийн харваач Б.Ууганзаяа 32 сумнаас 18 онож4-р байр 5. Баянхонгор аймгийн харьяат Нийслэлийн 123-р сургуулийн сурагч Монгол харваа Андууд багийн харваач Ц.Анхбаяр 32 сумнаас17 онож 5-р байр 9-17 нас буюу өсвөрийн харваанд охидуудаас: 1. Архангай аймгийн Хотонт сумын уугуул УБ хотын 123-р сургуулийн 4-р ангийн сурагч Андууд клубын харваач Цэдэнсодномын Сугармаа 32 сумнаас 29 онож тэргүүн байр 2. Төв аймгийн Зуунмод сумын уугуул Хүмүүн цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч 100 мэргэн холбооны харваач Нямдоржийн Ариун-Эрдэнэ 32 сумнаас 27 онож дэд байр 3. Төв аймгийн Баян сумын уугуул нийслэлийн 123-р сургуулийн сурагч Монгол харвааны Андууд клубын харваач Мөнхтөрийн Марал 32 сумнаас 27 онож 3-р байр 4. Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 115-р сургуулийн сурагч Шонхор клубын харваач Молор-Эрдэнийн Амирлан 32 сумнаас 27 онож 4-р байр 5. Баян-Өлгийн аймгийн Булган сумын уугуул нийслэлийн 2-р сургуулийн 9-р ангийн сурагч Тод баруун алтай клубын харваач Жаргалсайханы Гэрэлмаа 32 сумнаас 24 онож 5-р байр Өсвөрийн харваанд хөвгүүдээс: 1. Төв аймгийн Зуунмод сумын уугуул Хүмүүн цогцолбор сургуулийн 9-р ангийн сурагч 100 мэргэн холбооны харваач Балдоржийн Сүхбат 32 сумнаас 30 онож эргүүн байр 2. Төв аймгийн Баянхангай сумын уугуул нийслэлийн 123-р сургуулийн 6-р ангийн сурагч Монгол харвааны Андууд клубын харваач Бямбадоржийн Тэмүүжин 32 сумнаас 26 онож дэд байр 3. Баян-Өлгийн аймгийн уугуул нийслэлийн 44-р сургуулийн 8-р ангийн сурагч Балтур мэргэн клубын харваач Очроогийн Өнөмөнх 32 сумнаас 24 онож 3-р байр 4. Улаанбаатар хот Эрч клубын харваач, нийслэлийн 48-р сургуулийн 8-р ангийн сурагч Ёндонжамцын Оргил 32 сумнаас 23 онож 4-р байр 5. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат нийслэлийн 75-р сургуулийн 11-р ангийн сурагч Эрхэт гурван түрүү багийн харваач Уянгын Өнөрбат 32 сумнаас 23 онож 5-р байрыг тус тус эзэллээ.

 

2023-07-27 09:30:00