• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БОГДХАН УУЛЫН АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНД ТАВАН АЙМАГ, ХОТ, ДҮҮРГИЙН 41 БАГИЙН 350 ГАРУЙ ХАРВААЧ ОРОЛЦОЖ БАЙНА
Төв аймгийн баяр наадмын Үндэсний шагайн харваанд Монгол улсын Үлэмж дархан мэргэн 5, Монгол улсын Дархан мэргэн 6, Монгол улсын Гарамгай мэргэн 8, Монгол улсын мэргэн харваач 34, Аймгийн гоц мэргэн 80 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Энэ удаагийн шагайн харвааны хамгийн залуу харваач 5 настай бол хамгийн ахмад нь 82 настай харваач байгаа юм. Түүхэн 100 жилд Төв аймагчуудаас Монгол улсын Үлэмж дархан мэргэн 11, Дархан мэргэн 8, Гарамгай мэргэн 7, Хошой мэргэн 18, Мэргэн 31 нийт 75 улсын цолтой харваач төрөн гарчээ.
2023-07-27 10:00:00