• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар төмөр замын хамт олны зүгээс 10 сая төгрөгийн хандив өргөлөө
Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар төмөр замын хамт олны зүгээс 10 сая төгрөгийн хандив өргөлөө. Мөн аймгийн түүхт ойн баярын өдөр төмөр замын бүтээн байгуулалтад үр бүтээлтэй ажиллаж, тээвэр, үйлдвэрлэл үйлчилгээний зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд өндөр амжилт гаргасан зарим хүмүүсийг шагнаж, урамшууллаа. - “ТӨМӨР ЗАМЧНЫ АЛДАР” хүндэт тэмдгээр: Замын 2 дугаар ангийн Замын 13 дугаар хэсгийн бригадын дарга Л.Чулуунсүх, - “ТЭРГҮҮНИЙ ТӨМӨР ЗАМЧИН” цол, тэмдгээр: Улаанбаатар өртөөний харьяа Мааньт өртөөний жижүүр Б.Жамсранжав Замын 2 дугаар ангийн замын 14 дүгээр хэсгийн замчин Б.Батбилэг Эрчим хүч, ус ангамжийн 1 дүгээр ангийн Мандал цахилгаан шугам сүлжээний хэсгийн монтёр Б. Бямбасүрэн Вагон ашиглалтын депогийн Хойд хэсэглэл хариуцсан орлогч дарга М.Ариунбаяр нарыг тус тус шагналаа. Төмөр замчдын яруу алдар бадартугай.
2023-07-26 11:00:00