• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
“Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-д 24 төсөл хэрэгжүүлэхээр тусгагдсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд Аймгийн ЗДТГ, Макс групп “Сүү” ХК-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг үндэслэн өнөөдөр Баянчандмань суманд сүү бэлтгэн нийлүүлэгчдийн “Илт Оргил” хоршоо нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд төслийг санаачлагч, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, “Макс” групп “Сүү” ХК-ний гүйцэтгэх захирал М.Болод, Баянчандмань сумын удирдлагууд, малчид, саальчид оролцлоо. Төв аймаг стратеги төлөвлөлтийнхөө хүрээнд мах, сүүний аж ахуй байгуулахаар төлөвлөсөн бөгөөд “Илт Оргил” хоршоо анхдагч нь юм. Тус хоршоо нь 9 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд өдөртөө 5 тонн орчим литр сүү бэлтгэдэг, бэлтгэсэн сүүгээ “Сүү” ХК-д шууд нийлүүлнэ. Хоршоо байгуулагдаж байгаа энэ газарт нь өмнө нь 1,8 тонны багтаамжтай хөргөлтийн танк ашиглагдаж байсан бол шинээр баригдсан хоршоо нь 5 тонны багтаамж бүхий хөргөлтийн танктай.
Баянчандмань сум жилдээ 6,5-7 сая литр сүү бэлтгэж үндэсний томоохон компаниудад нийлүүлдэг бөгөөд боловсруулах үйлдвэрт сүү нийлүүлдэг фермерүүд хоршооны зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулснаар санхүүгийн үр өгөөж нэмэгдэх, хөгжих, сүүний чанар сайжрах, цаашлаад орон нутгийн хөгжилд эерэгээр нөлөөлөх гэх зэрэг олон давуу талыг энэ үеэр онцолж байв.
2021-08-05 14:35:37