• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН “АЗ ЖАРГАЛЫН ӨРГӨӨ” ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Засаг дарга Д.Мөнхбаатарын санаачлагаар, “Холт интернэйшнл” Олон улсын байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад байсан байрны асуудлыг бүрэн шийдвэрлэж, хүлээлгэн өглөө. “Аз жаргалын өргөө” төв нь олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх орчин нөхцлөөр бүрэн хангагдсанаараа онцлогтой. Уг төв нь хурлын өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, бариа заслын өрөө, амрах байр, Хараагүйчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах цэг, стандартад нийцсэн ариун цэврийн өрөө, душ зэргээс бүрдэж байна. Аймгийн хэмжээнд нийт 3300 гаруй тусгай хэрэгцээт иргэд, хүүхдүүд амьдардаг. Эдгээр иргэд эрүүл мэндийн тусамж үйлчилгээ авахаар аймгийн төвд ирэхдээ энэ төвдөө байрлах, амрах боломжтой юм. Нээлтийн арга хэмжээний үеэр 27 суманд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 51 иргэн, 30 хүүхдэд Рашаан сувилалд амрах эрхийн бичиг гардуулан өглөө.

 

2023-07-25 10:00:00