• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“АДУУНЫ ӨВ СОЁЛ” МАРК, ИЛ ЗАХИДАЛ, ДУГТУЙ, ДУРСГАЛЫН ЗООС, ЦААСАН МӨНГӨНИЙ ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

Богдхан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадамд зориулж марк сонирхогч, цуглуулагч, Монгол улсын Зөвлөх инженер, Баянцагаан сумын уугуул Өөхөнхүүгийн Ууганжаргал өөрийн цуглуулгаас бүрдсэн марк, ил захидал, дугтуйн үзэсгэлэнгээ зохион байгууллаа. Марк гэдэг нь тухайн улс орон, газар нутгийн түүхийн бас нэгэн үнэтэй сурвалж болдог. Адууны өв соёлоор дагнан гаргаж байгаа уг үзэсгэлэн баяр наадмын өдрүүдээр буюу 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл айймгийн Нийтийн сангийн танхимд дэлгэгдэж, үзэгч олны хүртээл болох юм.

2023-07-24 15:30:00