• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨВ-100” МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ БИЕТ БУС ӨВ СОЁЛ ДЭМБЭЭ НААДГАЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
Нэг. Зорилго:
Монголчуудын дунд түгээн дэлгэрсэн соёлын биет бус өв соёл болох Дэмбээ наадгайг олон нийт, хүүхэд залуучууд, орон нутгийн иргэдэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бахархах үзэл төлөвшлийг нэмэгдүүлэхэд зорилго оршино.Хоёр. Хамрах хүрээ:
Аймгийн 27 сумаас эрэгтэй 2, эмэгтэй 2 байх бөгөөд тэмцээнд оролцогчдыг нээлттэйгээр бүртгэж зохион байгуулна.
Гурав. Бүртгэл:
2023 оны 07 дугаар сарын 23-27-ны өдрийн 11:00 цаг хүртэл морь барианы газар буюу сумдын морин спорт уяачдын хотхонд бүртгэнэ. Дүрмийг тэмцээн эхлэхэд танилцуулна. Холбогдох утас: 9991-2823
Дөрөв. Тэмцээний хугацаа, болох газар:
2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 14:00 цагт морь барианы газар буюу сумдын морин спорт уяачдын хотхонд болно.
Тав. Шагнал: Эрэгтэй, эмэгтэй тус бүр
Нэгдүгээр байр: Медаль, өргөмжлөл, гарын бэлэг, мөнгөн шагнал
Хоёрдугаар байр: Медаль, өргөмжлөл, гарын бэлэг, мөнгөн шагнал
Гуравдугаар байр: Медаль, өргөмжлөл, гарын бэлэг, мөнгөн шагнал
ХУРДАН МОРИНЫ САЛБАР ХОРОО

 

2023-07-22 11:00:00