• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН УДИРДЛАГУУД БҮГД НАЙРАМДАХ УНГАР УЛСЫН ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ БОРБАЛА ОБРУСАНШКИ АННАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд Бүгд Найрамдах Унгар улсын элчин сайд хатагтай Борбала Обрусаншки Анна, худалдааны төлөөлөгч Жигмонд Фүлоп нарыг хүлээн авч, ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Бүгд найрамдах Унгар улсын зүгээс мах, сүүний үйлдвэр, органик бордооны үйлдвэр, тавцангийн тариалангийн төслийг хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа уламжилсан нь аймгийн “Хөдөө аж ахуйн стратеги төлөвлөлт”-тэй уялдаж байгаагаараа онцлог, давуу талтай юм.

2021-08-05 14:34:38