• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨВ-100” САЙХАН ХОС МОРЬТОН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

Нэг. Зорилго:
Монгол ёс заншил, соёл уламжлал, хос морь, үндэсний хувцас хэрэглэлээ олон нийтэд сурталчилах, хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх, өвлөн уламжлуулахад оршино.
Хоёр. Хамрах хүрээ:
Аймгийн 27 сумаас 1 хос морьтон оролцуулах бөгөөд тэмцээнд оролцогчдыг нээлттэйгээр бүртгэж зохион байгуулна. 
Гурав. Шалгаруулах үзүүлэлт:
 Ижил зүсмийн хос морьтой оролцох
 Үндэсний дээл хувцас өмссөн байх
 Эмээл, хазаар, ташуур, хударга зэрэг хэрэглэлүүдээр ижилссэн байна
Дөрөв. Бүртгэл:
2023 оны 07 дугаар сарын 23-27-ны өдрийн 11:00 цаг хүртэл морь барианы газар буюу сумдын морин спорт уяачдын хотхонд бүртгэнэ. Дүрмийг тэмцээн эхлэхэд танилцуулна. Холбогдох утас: 9991-2823

2023-07-22 10:00:00