• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗААМАР СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ЭХЭЛЛЭЭ
“Ган болдоггүй Бор булан, Зуд болдоггүй Тосон Заамар” хэмээн халх даяар алдаршсан өгөөж баян Төв аймгийн Заамар сумын түүхт 100 жилийн ойн Баярын хуралд Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар оролцож баяр хүргэлээ.
Заамарчууд улс орны эдийн засгийн үндсэн салбар болсон мал аж ахуй, газар тариалангийн салбарын хөгжлийн түүхийг манлайлан хөгжүүлэхийн зэрэгцээ уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх үүрэгтэй оролцож, зах зээлийн эдийн засагт шилжсэн хүнд цаг үед улсын Эрдэнэсийн санд 150 гаруй тонн алт тушааж, Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсан түүхэн гавьяатай сум юм.
Заамар сумын түүхт 100 жилийн ойг угтаж эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, улс, орон нутаг, хувийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулан, улсын чанартай авто замтай холбох ажлыг эхлүүлснээр иргэд сум орон нутагтаа аятай тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлээд байна.
2023-07-21 17:21:35