• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН СУМДАД АЖИЛЛАЛАА
Одоогийн байдлаар тариалалтын явц үр цутгалтын шатандаа явж байгаа бөгөөд энэ жилийн хувьд байгаль, цаг уурын байдал тогтвортой байгаа нь тариалалтын явцад эерэгээр нөлөөлж, ахиу ургац хураан авах боломжийг бүрдүүлсэн төдийгүй, тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд маань тариалалтаа хугацаанд нь эхлүүлж, арчлалт хамгаалалтыг сайн хийж байгаатай холбоотой байна.
УИХ-н гишүүн Ж.Батжаргал, ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар тариалангийн сумдаар ажиллах үеэрээ орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгж байгууллагын захирлууд, тариаланчидтай уулзан ярилцаж намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг эртнээс хангах, энэ ажлын хүрээнд анхаарах асуудлыг төр засгийн түвшинд шийдвэрлэхээр боллоо.
2021-08-05 14:33:45