• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН ЭМГ ӨМӨЗО-ЫН БУГАТ ХОТЫН МОНГОЛ-ХЯТАД ЭМНЭЛГИЙН ХОРООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ
Сүүлийн жилүүдэд аймгийн Эрүүл мэндийн салбарын гадаад харилцаа идэвхтэй өргөжиж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа болон БНХАУ, ӨМӨЗО-ны Бугат хотын Монгол-Хятад эмнэлгийн хорооны дарга Ву Ши Дэ нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь:
- Уламжлалт анагаах ухаан, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтэн солилцох
- Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, сургах,
- Эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмж нийлүүлэх хүрээнд хоёр орны анагаах ухаан болон эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх
- Эрүүл мэндийн салбарт шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэхэд чиглэгдэж байна.
2021-08-05 14:32:49