• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“МАХНЫ ҮЙЛДВЭР, ХОРИО ЦЭЭРИЙН БҮС БҮХИЙ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАМЖ БАРИХ ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ” ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ
Төв аймгийн Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх уг төслийн хамтын ажиллгааны санамж бичигт аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, “Монпреми интернэшнл” ХХК-ний хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч захирал Ж.Анхбаяр нар гарын үсэг зурсан юм. “Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих техникийн шинэчлэл” төсөл нь малын ашиг шим, үр ашгийг сайжруулах, стандартын шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг нутагшуулах зорилгоор хэрэгжинэ. Түүнчлэн олон улсын жишигт нийцсэн дэвшилтэд технологийг судлан экспортод чиглэсэн мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хамгаалалттай аж ахуй байгуулж малын эрүүл мэндийг бүрэн хянах, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулна гэдгийг талууд онцоллоо.
2023-06-29 13:00:00