• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ТӨВ САЙХАН НУТГИЙН ШҮТЭЭН ХАЙРХАН”-УУД УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНД 29 ЗУРААЧ, УРАН БҮТЭЭЛЧДИЙН 70 ОРЧИМ БҮТЭЭЛ ДЭЛГЭГДЛЭЭ
Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж аймгийн ИТХ, ЗДТГ, “Эх нутгийн иргэд” ТББ, “Дүнжингаравын зураач уран бүтээлчид” ТББ хамтран аймгийн 27 сумын түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газрууд, тахилгат шүтээн уул, хайрхануудыг дүрслэх урлагт мөнхжүүлэн үлдээх, хойч үедээ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Төв сайхан нутгийн шүтээн хайрханууд” уран бүтээлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ. “Төв сайхан нутгийн шүтээн хайрханууд” уран бүтээлийн үзэсгэлэнд “Дүнжингаравын зураач, уран бүтээлчид” ТББ-ын 29 зураач, уран бүтээлчдийн 70 орчим уран зургууд дэлгэгдсэн юм. Төслийн багийн уран бүтээлчид 4 багт хуваагдан сумдыг тойрч, судалбар хийсэн бөгөөд өөр өөрийн өнгө төрх бүхий гайхалтай бүтээлүүдийг үзэгч таны мэлмийд өргөн барьж байгаа нь энэ юм. Төв нутгийн бахархалт шүтээнүүдийг тэргүүндээ залсан уг үзэсгэлэн өнөөдөр буюу 6 сарын 30-ны өдрөөс эхлэн 7 сарын 7-ны өдрийг хүртэл Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн танхимд дэлгэгдэж үзэгч олны хүртээл болох бөгөөд 7 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд аймгийн Монгол туургатан театр болон Өв соёлын өргөө цогцолборт тус тус дэлгэгдэх юм.
2023-06-30 14:00:00