• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ"
Төв аймгийн "ДҮНЖИНГАРАВ БӨХИЙН ДЭВЖЭЭ"-ний бөхчүүдийн галын сорилго барилдаан боллоо. Энэхүү барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 64 бөх барилдсанаас Улсын начин Г.Ганжад түрүүлж, Улсын начин Д.Хүдэрбулга үзүүрлэлээ. Барилдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Батжаргал, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, "Эх нутгийн иргэд" ТББ-ын тэргүүн М.Энхболд, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга С.Батболд нар "Баруун дэлгэрийн ам"-нд баяр наадмын бэлтгэл хийж байгаа бөхчүүд болон үндэсний сур, шагайн харвааны тамирчдын бэлтгэл ажилтай танилцаж, амжилт хүслээ.

 

2023-07-01 13:00:00