• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ХҮНИЙ ХӨГЖИЛ – ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД БҮРЭН СУМАНД ЗДТГ, ЕБС-ИЙН БАРИЛГА ШИНЭЭР БАРИГДАЖ БАЙНА

“Хүний хөгжил – Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Бүрэн суманд төрийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлж, ард иргэдийн үйлчилгээ авах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор ЗДТГ-ын барилга, сурагчдын суралцах орчин нөхцлийг сайжруулж, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЕБС тус тус шинээр баригдаж байна. Сумын ЗДТГ-ын барилгыг Аймгийн хөрөнгө оруулалтаар Мета менежмент ХХК барьж гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажил 90%-тай явагдаж байна. Харин ЕБС-ийн барилгын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Аминхүү констракшн ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажл мөн 90%-тай явагдаж байна.

2021-08-05 14:31:54